"МОН СҮҮ" ХХК



     Манай үйлдвэр нь үнээний цэвэр сүүг уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан бүтээгдэхүүнээ боловсруулдаг.        
        Сүү нь хорт бодисыг саармагжуулж, шар өвчин, архаг уушигны өвчин, ядаргаа тайлах, толгой өвдөхөөс сэргийлнэ. Хүн хоногт 0,5 л сүү хэрэглэсэнээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо бүрэн хангаж чадна.
Манай үйлдвэр нь биотараг, бифидо тараг, тэжээллэг, жимстэй тараг, монтараг тоортой, гүзээлзэгэнтэй зэрэг 8н тараг үйлдвэрлэн гаргадаг. Манай тараг нь бусад үйлдвэрийн таргийг бодвол арай исгэлэн амттай. Учир нь тарагны хадгалах хугацааг уртасгах, тарагны биежилтийг сайжруулах зорилгоор ямар нэгэн химийн бодис тогтворжуулагч хэрэглэдэггүйгээр онцлог давуу талтай. Тараг нь хүний биед шаарлагатай аминдэм, эрдэс бодис, кальци, фосфороор  баялаг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, ходоодонд хуримтлагдсан хортой бодисийг гадагшлуулна. Мөн элэг цөс өвчлөх, цус багадах, уушигны хальс үрэвсэх, судас бүдүүрэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тарагыг өдөр тутамдаа хэрэглэсэнээр эрүүл байх үндэс болно.
Манай үйлдвэр нь үнээний цэвэр сүүг уламжлалт аргаар боловсруулан ээдмийг гарган авдаг. Ээдэм нь хүүхдэд нэн шаардлагатай аминдэмээр баялаг ялангуяа жингийн дутагдалтай хүүхдэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Ээдэм үйлдвэрлэх явцад сүүний 70-80% нь шар сүү болон ялгардаг. Шарсүү нь эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой тул элэг цөсний үйл ажиллагаа, бодисийн солилцоог сайжруулна. Уламжлалт аргаар цөс угаах үед эмчийн заавраар хэрэглэх шаарлагатай.
Эрт дээр үеэс манай монголд анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан ч ард түмэн нь эрүүл чийрэг байсан. Үүний гол шаалтгаан нь цагаан идээгээ хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байсан. Зуны улиралд мах махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ аль болох  хэрэглэхээс зайлс хийж сүү цагаан идээгээ төлхүү хэрэглэрэй гэж зөвөлмөөр байна.
Read More …

I  үе шат:   Анкет бөглөх / Aжлын байрны дагуу ажилд орох гэж буй иргэд /

II  үе шат:
 Ярилцлага / Aжлын байрны шаардлагын дагуу шалгаруулалт хийж, тэнцсэн хүмүүстай анхан шатны ярилцлага хийнэ /

III үе шат: Мэргэжлийн ур чадвар болон бусад ур чадваруудыг шалгах нэмэлт даалгавар, ярилцлага

IV үе шат: Эцсийн шийдвэр гаргах /Ажилд авах /
Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид доорхи материалыг бүрдүүлэн “
МОНСҮҮ ” ХХК-ийн байранд авчирч өгөх буюу monsuu1991@gmail.com  хаягаар илгээнэ үү?



Бүрдүүлэх материал:
1.    Анкет / “
МОНСҮҮ ” ХХК-ийн байранд ирж бөглөх, болон доод хэсгээс маягт татаж авах /
2.    Их дээд сургууль, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээний хуулбар

3.    4% цээж зура
4.    Хорооны тодорхойлолт
5.    Иргэний үнэмлэхний хуулбар






Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан анкет, материалыг буцааж олгохгүй.
Хаяг:
Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо, МонСүү ХХК, Утас: 86005050; 93242413

Вэб: http//www.monsuu.tk
Read More …

ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.


ХУДАЛДАГЧ

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
•    Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
•    Ажлын дадлага туршлагатай
•    Данс тооцоонд сайн
•    Барьцаа төлөх боломжтой
•    20-45 насны эмэгтэй


ЖОЛООЧ


АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
•    Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
•    Гурваас дээш жилийн ажлын туршлагатай
•    В, C ангиллын жолооны эрхтэй
•    23-с дээш насны

Үйлдвэрийн технологийн ажилтан

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
•    Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
•    Гурваас дээш жилийн ажлын туршлагатай
•    Ажлын ачаалал даах чадвартай




Read More …

Read More …

Монсүү ХХК | Бидний тухай
  “Монсүү” ХХК нь сүүн бүтээгдэхүүн, хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэр нь 1991 оны 9-р сард байгуулагдан өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа Улаанбаатар хотын хамгийн анхны сүүний үйлдвэр юм. Одоо тус үйлдвэр нь ариутгасан сүү, тараг, зөөхий, цөцгий, аарц, ээдэм, хорхой ааруул, цөцгийн тос, ,хүүхдийн илчлэг тэжээл зэрэг 30 шахам  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчидийн хэрэгцээнд нийлүүлж байгаагийн зэрэгцээ  Улаанбаатар хотод хамгийн их  үгүйлэгдэж байгаа хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэлийн зонхилон явуулж байна. Үйлдвэрийн дэргэд хими, микробиологийн лабортори ажиллуулж, түүхий сүү болон бэлэн бүтээгдэхүүнд исгэлэн тос, нягтрал , хуурай бодис, элдэв хольц, микропын тоо кольтир, коли индекс, бруцелез зэрэг хими, микробиологийн шинжилгээг тогтмол хийж, хэвшэсний зэрэгцээ үйлдвэрлэлийн технилогийн дараалал, горимыг  чанд мөрдөн ариун цэвэр, эрүүл ахуйн  хяналтыг өндөр  түвшинд ашигладаг. Тус сүүний үйлдвэр нь Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хот орчимын Фермерүүдээс түүхий сүүг гэрээгээр авч үйлдвэрлэлээ явуулж байна.
       Монсүү ХХК-ны   хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний  үйлдвэрт  сүүний салбарын өндөр  мэргэжлийн дадлага туршлагатай  технилогич, микробиологич нар ажиллаж  үйлдвэрлэлийг гардан явуулж байгаа бөгөөд эрхэм хэрэглэгч таны хүнсний аюулгүй байдал, чанарын дээд түвшинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өргөн барих зорилго тавин ажиллаж байна.
Шагнал:
1998 онд МХЭАХН- ээс “хэрэглэгчидийн найдвартай түнш”
1998 онд МХЭАХН- ээс, Монголын Хүүхдийн эрхийн төвөөс “ Хүүхдийг дээдэлсэн Үйлдвэрлэгч”
 1999 онд МСБХолбоонооос шилдэг сүү боловсруулагч”
2000 онд МЭОЗХолбооноос “Шилдэг үйлдвэрлэгч”
2001 онд “Хэрэглэгчийн анд нөхөр”
2002 үзэсгэлэнгийн “  шилдэг бүтээгдэхүүний алтан медаль”
2003, 2004 онд мөн Үзэсгэлэнгийн тусгай шагнал
2004 онд МХЭАХН –ээс хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн-Цөцгийн тос
2005 онд “Улаанбаатар Түншлэл 2005”  Олон улсын үзэсгэлэнгийн “Хүнсний салбарын шилдэг  бүтээгдэхүүн”- Бифидотараг
2006 онд МҮХАҮТ-аас  зохион байгуулсан “Улаанбаатар  түншлэл 2006” ОУ-ын үзэсгэлэн яармаг худалдаанаас Хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр “Зөөхий” шалгарч, цом, өргөмжлөл
2007  онд МҮХАҮтанхимд, оюуны өмчийн газраас “2006 оны шилдэг сав, баглаа боодолтой брэнд
2008 онд НХЭАХН-ээс зохион байгуулсан  Эрүүл хүнс-2008  үзэсгэлэнгийн өргөмжлөл
2009 онд “Олон улсын үзэсгэлэн яармаг SME,s 2009” –д амжиллтай оролцон “Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” байгууллагаар тус тус шагнагдсан юм.


-       Манай бүтээгдэхүүний онцлог нь Хүүхдийн сүүн бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр / Кальцтай сүү, бифидотараг, илчлэг тамир, ааруул г.м 6-8 нэр төрөл
-       Төр засгаас явуулж буй “Үдийн Цай” хөтөлбөрт хамтарч, дэмжиж оролцож байгаа

Хаяг: СХД, 4-р хороо, Хүнсчидийн гудамж, Толгойт ХД-ын 51-р байр, Улаанбаатар, Монгол Улс
Утас: 70184455, 97111721 
Read More …



  • Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, 4-р хороо, МонСүү ХХК
  • Утас / Факс : 7018-4455
  • Вэб сайт : www.monsuu.tk
  • И-мэйл хаяг : monsuu1991@gmail.com
Read More …


1500г / 7 хоног / +2 - +5
Танилцуулга
Шар сүүний уураг дахь үл орлогдох амин хүчлийн агууламж нь махны уургаас илүү учир эмчилгээний болон гоо сайхны зориулалтай эрэлттэй бүтээгдэхүүн юм. Уламжлалт аргаар цөс угаахад эмчийн заавраар ууж хэрэглэнэ. Гоо сайхны зориулалтаар харшил, хордлого өвчний үед уух буюу биеэ шавшиж үс, нүүр гараа угаах зэрэгт хэрэглэх бөгөөд нярай хүүхдийн өсөлтийг дэмжих зорилгоор шар сүүнд оруулна. Мөн ямар ч насны хүн шар сүүнд орвол ядаргаа тайлагдана.
Хэрэглэх заавар
Шар сүүг бүлээтгэн эхний удаад 1-2 л ууж баруун хажуугаараа хэвтэнэ. Баруун хөлөө жийж, зүүн хөлөө атийж нугална. Баруун талын сүвээний хавирганы доохон талд халуун бүлээн жин тавина. Мөн харшлын үед арчиж хэрэглэнэ.
Үнэ: 1500 төгрөг
Read More …