"МОН СҮҮ" ХХК



     Манай үйлдвэр нь үнээний цэвэр сүүг уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан бүтээгдэхүүнээ боловсруулдаг.        
        Сүү нь хорт бодисыг саармагжуулж, шар өвчин, архаг уушигны өвчин, ядаргаа тайлах, толгой өвдөхөөс сэргийлнэ. Хүн хоногт 0,5 л сүү хэрэглэсэнээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо бүрэн хангаж чадна.
Манай үйлдвэр нь биотараг, бифидо тараг, тэжээллэг, жимстэй тараг, монтараг тоортой, гүзээлзэгэнтэй зэрэг 8н тараг үйлдвэрлэн гаргадаг. Манай тараг нь бусад үйлдвэрийн таргийг бодвол арай исгэлэн амттай. Учир нь тарагны хадгалах хугацааг уртасгах, тарагны биежилтийг сайжруулах зорилгоор ямар нэгэн химийн бодис тогтворжуулагч хэрэглэдэггүйгээр онцлог давуу талтай. Тараг нь хүний биед шаарлагатай аминдэм, эрдэс бодис, кальци, фосфороор  баялаг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, ходоодонд хуримтлагдсан хортой бодисийг гадагшлуулна. Мөн элэг цөс өвчлөх, цус багадах, уушигны хальс үрэвсэх, судас бүдүүрэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Тарагыг өдөр тутамдаа хэрэглэсэнээр эрүүл байх үндэс болно.
Манай үйлдвэр нь үнээний цэвэр сүүг уламжлалт аргаар боловсруулан ээдмийг гарган авдаг. Ээдэм нь хүүхдэд нэн шаардлагатай аминдэмээр баялаг ялангуяа жингийн дутагдалтай хүүхдэд нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Ээдэм үйлдвэрлэх явцад сүүний 70-80% нь шар сүү болон ялгардаг. Шарсүү нь эмчилгээ сувилгааны өндөр ач холбогдолтой тул элэг цөсний үйл ажиллагаа, бодисийн солилцоог сайжруулна. Уламжлалт аргаар цөс угаах үед эмчийн заавраар хэрэглэх шаарлагатай.
Эрт дээр үеэс манай монголд анагаах ухаан сайн хөгжөөгүй байсан ч ард түмэн нь эрүүл чийрэг байсан. Үүний гол шаалтгаан нь цагаан идээгээ хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байсан. Зуны улиралд мах махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ аль болох  хэрэглэхээс зайлс хийж сүү цагаан идээгээ төлхүү хэрэглэрэй гэж зөвөлмөөр байна.

Categories:

Leave a Reply